Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээний цомын эзэд боллоо

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, хууль сахиулах тусгайлсан чиг үүрэгтэй төрийн цэргийн болон цэрэгжсэн байгууллагуудын дунд жил бүр болдог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээн Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд хоёр өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодрууллаа. 

 Тус тэмцээнд 13 байгууллагын 180 гаруй тамирчид, мэргэн буучид цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс Карабины стандарт ангилалд Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин  Б.Жагдаг гутгаар байр, Гар бууны сумтай автомат ГСК эрэгтэй төрөлд нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин А.Лхагвасүрэн Гар бууны сумтай автомат ГСК эмэгтэй төрөлд нэгдүгээр байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Т.Цэрэннадмид, Гар буу – Продакшн ангилалд тэргүүн байрт Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Ц.Адилтулга, дэд байрт мөн газрын тамирчин Г.Баярмагнай, Карабин – стандарт ангилалд гуравдугаар байрт М.Батмөнх, Мэргэн буудлага гар цэнэглэлт ангилалд тэргүүн байрт Б.Банзрагч, Мэргэн буудлага-Хагас автомат ангилалд дэд байрт Э.Орхонтуул нар медальт байранд шалгарлаа. 

Харин багийн дүнгээр, Гар буу – Продакшн ангилалд болон Гар бууны сумтай автомат ГСК төрөлд нэгдүгээр байр, Карабины стандарт ангилалд гутгаар байр эзэллээ. 

Ийнхүү хоёр өдөр 13 байгууллагын 180 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдснөөс нийлбэр дүнгээр бригадын генерал Л.Алтангэрэл даргатай Төрийн тусгай хамгаалалтын газар тэргүүлж, шилжин явах цомын эздээр тодорсон юм.

Төстэй мэдээнүүд


Contact us

Address

Soul street - 5, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia.

Phone number

51-266561

Email

info@sspa.gov.mn


Get in touch