“ГЭР БҮЛДЭЭ БИЧИХ МИНИЙ ЗАХИДАЛ” УРАЛДААНЫГ АЛБАН ХААГЧДЫНХАА ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

“ГЭР БҮЛДЭЭ БИЧИХ МИНИЙ ЗАХИДАЛ” УРАЛДААНЫГ 
АЛБАН ХААГЧДЫНХАА ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

        “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяныг Төрийн тусгай хамгаалалтын байгууллагад хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдын дунд “Гэр бүлдээ бичих миний захидал” уралдааныг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 13-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлаж, тус уралдааны хүрээнд ирүүлсэн захидлуудаас Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтан, ээлжийн дарга ахмад Г.Очирбатын “Ханьдаа бичих захидал”, тус газрын ажилтан, шалган нэвтрүүлэгч-хамгаалалтан, дэд ахлагч Ө.Ганчимэгийн охин Г.Анхилууны “Ээждээ бичих захидал” тус тус шалгарсан.

Уг уралдаанд шалгарсан захидлыг захидлын эздүүдэд дамжуулах, дурсгалын зүйл гардуулах ажиллагааг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын Номын санд зохион байгуулсан ба тус арга хэмжээнд Төрийн тусгай хамгаалалтын газрын Санхүү, хангалт, үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Ч.Бат-Очир, Хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Х.Эрдэнэтуяа, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хошууч Т.Тамир болон захидлын уралдаанд оролцогч болон тэдний гэр бүл оролцлоо. 

Уралдаанд шалгарсан оролцогчид өөрсдийн бичсэн захидлуудаа эхнэр, ээждээ зориулан уншиж, өөрсдийн сэтгэлийн үгээ хэлж, гэр бүлдээ хайр түгээлээ. Уралдаанд шалгарсан оролцогч нарт Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын зүгээс “Талархлын бичиг”, захидлын эздүүд буюу уралдаанд оролцогч нарын гэр бүлд нь баглаа цэцэг, дурсгалын зүйл гардууллаа.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН 

ДЭРГЭДЭХ  САЛБАР ЗӨВЛӨЛ


Contact us

Address

Soul street - 5, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia.

Phone number

51-260057

Email

info@sspa.gov.mn


Get in touch