Олон улсын төрийн хамгаалалтын байгууллагуудын холбоо

      “Олон улсын төрийн хамгаалалтын байгууллагуудын холбоо” нь төрийн аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр гишүүн байгууллагуудын мэдээ, мэдээлэл харилцан солилцох, туршлага хуваалцах, томоохон арга хэмжээний үеэр зохион  хамгаалалтыг хамтран зохион талаар хэлэлцэх зорилгоор 1993 онд Унгар улсын нийслэл Будапешт хотноо үүсгэн байгуулагдсан. 

       Тус холбоо нь АНУ, Канад, Герман, Франц, Швед, Итали, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур зэрэг Ази, Европын 50 гаруй орны тусгайлсан чиг үүрэг бүхий, төрийн хамгаалалтын байгууллагуудыг нэгтгэсэн цаг үеийн хамгаалалтын нөхцөл байдал, аюулгүй байдлын салбарт тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэх, мэдээ мэдээлэл солилцох, гишүүн орнууд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, олон улсын механизм юм. 

     Монгол улсын Төрийн тусгай хамгаалалтын газар 2014 онд тус холбоонд албан ёсоор элссэн. Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлага ХБНГУ-ын Берлин хотод 2014 оны 05 дугаар сарын 25-аас 28-ны өдрүүдэд зохион байгуулагдсантус холбооны 13 дахь уулзалт зөвлөгөөнд оролцож гишүүн орноор элссэнээс хойш тус холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байна. 

     Дэлхий нийтээр үүсээд байгаа цар тахлын аюулаас шалтгаалаад тус холбоо нь удаа дараа COVID-19 буюу шинэ төрлийн корона вирусын халдвараас хамгаалуулагч болон хамгаалалтын ажилтнуудыг сэргийлэх, халдвар авсан тохиолдолд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хуримтлуулж буй туршлага, COVID-19-ийн үеийн хамгаалалтын ажилтнуудын сургалт зэрэг сэдвээр онлайн хурлыг зохион байгуулсан ба ТТХГ-ын удирдлага, холбогдох бүрэлдэхүүн оролцож туршлага хуваалцан, санал солилцсон.  

 


Холбоо барих

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.

Утасны дугаар

51-266561

Цахим шуудан

info@sspa.gov.mn


Санал хүсэлт