Төрийн Тусгай Хамгаалалтын Газар нь ОХУ-ын Холбооны Хамгаалалтын алба, БНСУ-ын Ерөнхийлөгчийн Хамгаалалтын алба, Румын Улсын Харуул Хамгаалалтын алба зэрэг ижил төстэй үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтын ажиллагаатай. Мөн тус газар нь Ази, Европ, Америк, Австрали тивийн орнууд болон НҮБ, НАТО зэрэг олон улсын байгууллагуудын “Олон улсын хамгаалалтын байгууллагуудын холбоо”-ны гишүүн бөгөөд тус холбооны гишүүн 50 гаруй улсуудтай хамгаалалт, аюулгүй байдлын чиглэлээр харилцан холбоотой ажилладаг. 

ТТХГ нь гадаад хамтын ажиллагааны үйл ажиллагааг өргөжүүлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй элчин сайдын яам, аюулгүй байдлын алба, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэн ажиллаж байна. 


Contact us

Address

Soul street - 5, 1st khoroo, Sukhbaatar district, Ulaanbaatar, Mongolia.

Phone number

51-266561

Email

info@sspa.gov.mn


Get in touch