"Тусгаар тогтнол-2021" практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

     Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд Батлан хамгаалахын сайдын нэрэмжит "Тусгаар тогтнол-2021" практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ДЦШ, ОБЕГ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ШШҮХ, ҮБХИС-аас гадна "Монголын практик буудлагын холбоо"-ны 145 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөв. 

     Гар бууны опон ангилалд хувийн дүнгээр тэргүүн байрт ТТХГ-ын тамирчин Х.Моломжамц, гутгаар байрт  ТТХГ-ын тамирчин О.Пүрэвням нар шалгарсан. Гар бууны сумтай карабины төрөлд хувийн дүнгээр ТТХГ-ын Б.Хүслэн тэргүүн байранд орсон бол карабины стандарт ангилалд  хувийн дүнгээр  ТТХГ-ын тамирчин Ц.Адилтулга дэд байранд шалгарав. Шинэ төрөл болох Карабины стандарт ангилалд 10 баг өсөлдсөнөөс багийн дүнгээр хоёрдугаар байрт ТТХГ-ын "Черби" баг шалгарсан. 

     Тэмцээний шилжин явах цомын төлөө 12 байгууллагын 145 тамирчин авхаалж самбаа, цэц мэргэнээ сорьж өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр  2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль цуглуулсан амжилтаар ТТХГ аман хүзүүдлээ. Тус тэмцээн нь төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын хурд, хүч, авхаалж самбаа, цэц мэргэнийг сорихоос гадна тэдний ур чадварыг дээшлүүлэх, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, практик буудлагаар хичээллэгч тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. 

 

 

 


 

 

Төстэй мэдээнүүд

Хээрийн дадлага, сургалт зохион байгуулав
85 жилийн ойн хүрээнд практик буудлагын тэмцээн зохион байгуулав
"МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА...
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд оролцлоо
ТТХГ-ын дарга бригадын генерал Л.Алтангэрэл мэндчилгээ дэвшүүллээ
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Л.АЛТАНГЭРЭЛ “БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛ ХҮРТЛЭЭ
Мэндчилгээ
ТТХГ-ын бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагааны ёслолын жагсаалд оролцлоо
ТТХГ-ын дарга, хурандаа Л.Алтангэрэл байгууллагын 84 жилийн ойг тохиолдуулан алба хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлэв.
ТТХГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ГАРДУУЛАВ
ТТХГ-ын дарга П.Батаа цэргийн дээд цолоор шагнагдлаа
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Холбоо барих

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.

Утасны дугаар

51-266561

Цахим шуудан

info@sspa.gov.mn


Санал хүсэлт