ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

                   Монгол Улсад орчин цагийн Төрийн тусгай хамгаалалтын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Их тэнгэр цогцолборт Төрийн тусгай хамгаалалтын туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын жагсаал зохион байгуулагдлаа.

Тэртээх 1938 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дотоод явдлын яамны сайдын 129 дүгээр тушаалаар маршал Х.Чойбалсан болон нам, төрийн удирдагчдын амь насыг хамгаалах үүрэг бүхий тасгийг байгуулснаар тус байгууллагын орчин цагийн түүх эхэлсэн билээ.

Арга хэмжээг нээж бригадын генерал Л.Алтангэрэл хэлсэн үгэндээ: “Өнөөдөр бол Бид бүхний өргөсөн тангарагтаа үнэнч байж, төр, засгийн тэргүүн нарын аюулгүй байдлыг хангах эрхэм хүндтэй чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн түүхэн тэмдэглэлт өдөр юм. Анх байгуулагдаж байсан тэр цаг үетэй харьцуулахад өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь хүний нөөц болоод зэвсэглэл, техник хэрэгслээ орчин цагийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэн бий болгосон төдийгүй Засгийн газрын тохируулагч агентлаг болон бие даан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна. Түүнчлэн уг өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхдээ сүсэглэн дээдлэх ариун шүтээн, золбоо хийморийн бэлэгдэл болсон тугандаа хүндэтгэл үзүүлж байх тухай тушаал гаргалаа. Төрийн тусгай хамгаалалтын туг нь аливаа бахдам үйлс, бахархам түүх, амжилт, ололт, алдар гавьяа бүхний тэргүүн манлайд өндөрт мандан, намирч явах учиртай бөгөөд Та бид өөрсдийн хичээл зүтгэлээрээ тийнхүү мандуулж явах үүрэгтэй бас эрхтэй” гэдгийг онцоллоо.

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР

 

Төстэй мэдээнүүд

Хээрийн дадлага, сургалт зохион байгуулав
85 жилийн ойн хүрээнд практик буудлагын тэмцээн зохион байгуулав
"МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА...
Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд оролцлоо
ТТХГ-ын дарга бригадын генерал Л.Алтангэрэл мэндчилгээ дэвшүүллээ
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Л.АЛТАНГЭРЭЛ “БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛ ХҮРТЛЭЭ
Мэндчилгээ
ТТХГ-ын бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагааны ёслолын жагсаалд оролцлоо
ТТХГ-ын дарга, хурандаа Л.Алтангэрэл байгууллагын 84 жилийн ойг тохиолдуулан алба хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлэв.
ТТХГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ГАРДУУЛАВ
"Тусгаар тогтнол-2021" практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
ТТХГ-ын дарга П.Батаа цэргийн дээд цолоор шагнагдлаа
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Холбоо барих

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.

Утасны дугаар

51-266561

Цахим шуудан

info@sspa.gov.mn


Санал хүсэлт