Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 58 дугаар зарлигаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн билээ.
Энэхүү санаачилгыг дэмжин, Төрийн тусгай хамгаалалтын газрын түүхт 84 жилийн ойг угтан газрын нийт бие бүрэлдэхүүн 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Их тэнгэрийн аманд 250 ширхэг нарс мод, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "Нэг энхийг сахиулагч-нэг мод" арга хэмжээг зохион байгуулахад үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Монгол цэрэг-энхийн төлөө" хөшөөний орчимд 50 ширхэг нарс модыг тарьж байгаль дэлхийгээ хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахад манай хамт олон хувь нэмрээ оруулж байна.
Манай байгууллага 2030 он хүртэл 12 мянган мод тарьж, ургуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.
51-260057
info@sspa.gov.mn