Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Цэргийн дээд цол хүртээх” зарлиг гаргаж, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа Л.Алтангэрэлд “Бригадын генерал” цол олголоо. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын арга хэмжээ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Шинэ үеийн Төрийн тусгай хамгаалалтын газар нь 84 жилийн түүхтэй байгууллага бөгөөд энэ хугацаанд тус газрын нийт 6 удирдлага цэргийн дээд цол хүртэж байсан.
Бригадын генерал Л.Алтангэрэл нь Төрийн тусгай хамгаалалтын байгууллага Засгийн газрын тохируулагч агентлаг болж бие даан үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш цэргийн дээд цол хүртэж байгаа 2 дахь удирдлага юм.
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.
51-260057
info@sspa.gov.mn