Засгийн газрын тохируулагч агентлаг Цэргийн гавьяаны улаан тугийн одонт бригадын генерал Л.Алтангэрэл даргатай Төрийн тусгай хамгаалалтын газрын Ёслолын жагсаал Тулгар төр байгуулагдсаны 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын арга хэмжээнд оролцлоо.
Орчин цагийн төрийн тусгай хамгаалалтын алба нь Дотоод явдлын яамны сайдын 1938 оны 5-р сарын 28-ны өдрийн 129 дүгээр тушаалаар Улсыг аюулаас сахиж хамгаалах газарт Хорлоогийн Чойбалсан болон төр засгийн бусад удирдагчдыг хамгаалах 2 дугаар тасаг байгуулагдаж хамгаалалтын ажилтнуудыг томилсноор үүсгэн байгуулагдаж, эдүгээ 84 жилийн бахархалт түүхийг үджээ.
Өнөөдөр тус алба нь хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн болон Монгол Улсад айлчилж байгаа гадаад улсын өндөр, дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй тусгай алба юм.
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.
51-260057
info@sspa.gov.mn