Монгол лсын Төрийн ордны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт “Төрийн ордонд нэвтрэх тусгай журам болон Төрийн ордонд баримтлах дэг журмыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн тусгай хамгаалалтын байгууллага хамтран батална.” гэж заасны дагуу Төрийн ордны халдашгүй дархан байдлыг хангах, Төрийн ордонд байрладаг байгууллага үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хүн, тээврийн хэрэгсэл, эд зүйл нэвтрүүлэх харилцааг зохицуулах “Монгол Улсын Төрийн ордонд нэвтрэх тусгай журам”-ыг эрх бүхий байгууллагууд хамтран баталлаа.









Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.
51-260057
info@sspa.gov.mn