ТТХГ-ын дарга П.Батаа цэргийн дээд цолоор шагнагдлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:

Эрхэм хүндэт генералууд аа!

 

             Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.

Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон, хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Төрийн тусгай албад бол ард иргэд, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалж, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ болон ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байж, нэгэн үзүүрт сэтгэлээр сахин биелүүлж байдаг Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.

Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна.

Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай.

Эрхэм нөхөд өө!

Эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрс, цэргийн мөрдөстөн Та бүхний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг. Цэргийн хүний гэр бүл бол төрийн цэргийн байгууллагын бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь болдог гэж би бодож явдаг.

Амжилт ололт, алдаа оноо бүрийн чинь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын гэр бүл, эрхэм хүндэт генералууд Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.

Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай!” гэлээ.

 

https://www.president.mn/

Төстэй мэдээнүүд

Хээрийн дадлага, сургалт зохион байгуулав
85 жилийн ойн хүрээнд практик буудлагын тэмцээн зохион байгуулав
"МИНИЙ ААВ, ЭЭЖИЙН АЖИЛ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗДЭД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА...
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын жагсаалд оролцлоо
ТТХГ-ын дарга бригадын генерал Л.Алтангэрэл мэндчилгээ дэвшүүллээ
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА Л.АЛТАНГЭРЭЛ “БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛ ХҮРТЛЭЭ
Мэндчилгээ
ТТХГ-ын бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагааны ёслолын жагсаалд оролцлоо
ТТХГ-ын дарга, хурандаа Л.Алтангэрэл байгууллагын 84 жилийн ойг тохиолдуулан алба хаагчиддаа мэндчилгээ дэвшүүлэв.
ТТХГ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ГАРДУУЛАВ
"Тусгаар тогтнол-2021" практик буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга

Холбоо барих

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.

Утасны дугаар

51-260057

Цахим шуудан

info@sspa.gov.mn


Санал хүсэлт