Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгууллаа.
Хамтран ажиллах гэрээнд ТТХГ-ын дэд дарга, хурандаа Д.Тэмүүлэн, МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг нар гарын үсэг зурж баталгаажууллаа. Уг гэрээгээр төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдыг үндэсний бичиг, англи хэл, компьютерийн чиглэлээр 2 жилийн хугацаанд суралцуулж, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэж байна. Мөн Монгол хэлний тухай хуульд заасны дагуу байгууллагын албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр явуулах нөхцлийг бүрдүүлэх, алба хаагчдын төрийн тусгай хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай англи хэлний мэдлэгийн түвшинг ахиулах чухал ач холбогдолтой юм. Хамтран ажиллах гэрээг баталгаажуулах арга хэмжээнд ТТХГ, МУИС-ийн удирдах зарим албан тушаалтнууд оролцлоо.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗАР
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.
51-260057
info@sspa.gov.mn