Уужим эх дэлхийн дөрвөн зүг найман зовхист тархан суугаа, уудам эх орныхоо өнцөг булан бүрд амьдарч буй эх орон элэг нэгт Монголчууд, эрхэм генерал, офицер, ахлагч, албан хаагчид, ахмад ажилтнууд та бүхэндээ Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Төр засгийн тэргүүн, гадаадын дээд өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн амь биеийг хамгаалах, дээд хэмжээний үйлчилгээ үзүүлэх, хуулиар төрийн тусгай хамгаалалтад байх барилга байгууламж, объектын аюулгүй байдлыг хангах ажил үйлсэд бие сэтгэлээ зориулан ажиллаж байсан ахмад ажилтнууд болон тэдний хойч үе, залгамж халаа болсон үүрэг гүйцэтгэж буй ажилтан албан хаагчдадаа Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.
Монгол түмний түүхэн бахархал, өнө эртний соёл, төрт ёсны үнэт өв уламжлалтай дэлхийд ганцхан “Монгол наадам”-даа сайхан наадаарай.
ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА,
БРИГАДЫН ГЕНЕРАЛ Л.АЛТАНГЭРЭЛ
2022 он
Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж - 5 Улаанбаатар – 14250, Монгол Улс.
51-260057
info@sspa.gov.mn